Tuesday, January 27, 2015

Albert Einstein

Хэрэв чи ямар нэг зүйлийг маш энгийнээр тайлбарлаж чадахгүй байгаа бол чи тэр зүйлээ хангалттай ойлгоогүй байна гэсэн үг
-Алберт Эйнштен-

Хичээл №2: Нэгж

    Зэргийн нэршил болон тэмдэглэл
Зэрэг
Нэршил
Тэмдэг
Зэрэг
Нэршил
Тэмдэглэл
10-12
Пико (pico)
p
1012
Тера (tera)
T
10-9
Нано (nano)
n
109
Гега (giga)
G
10-6
Микро(micro)
µ
106
Мега (mega)
M
10-3
Милли (milli)
m
103
Кило (kilo)
k
10-2
Сенти(centi)
c
102
Хекто(hector)
h
10-1
Деци (deci)
d
101
Дека (deca)
Da
 # Жишээ: 0.00000001метрийг 10nm гэж илэрхийлнэ. Илүү хялбар болж байгаа биз?

SI (International System of units) олон улсын нэгжийн систем

  •  Үндсэн нэгж буюу өөрөөр илэрхийлэх боломжгүй суурь нэгж:

Хэмжигдэхүүн
SI нэршил
SI тэмдэг
Урт
метр
m
Масс
килограмм
kg
Цаг
секунд
s
Гүйдэл
Ампер
A
Дулаан
Келвин
K
# Дулааны нэгж Келвин нь бидний мэдэх градус Цельс дээр 273.15 ыг нэмсэн дулааны абсолют утга юм. (K=°C+273.15)
Эдгээр нэгжийг ашиглан бусад физик хэмжигдэхүүнийг илэрхийлж болно. Жишээ нь: Хурд ʋ=ms-2 гэх мэт...
  •   SI угсарсан нэгж
Хэмжигдэхүүн
SI нэршил
SI тэмдэг
Угсралт
Хүч
Ньютон
N
=kgms-2=Jm-1
Даралт
Паскаль
P
=Nm-2
Энерги
Жоул
J
=kgm2s-2=Nm
Цэнэг
Кулон
C
=As
Потенциал
Вольт
V
=NmC-1=kgm2s-3A-1
Давтамж
Герц
Hz
=s-1


Monday, January 26, 2015

Хичээл №1: Микробиологийн үндсэн ойлголт

Микро организм
  Микро биет буюу микро организм гэж хүний нүдээр бүтцийг нь тодорхойлох боломжгүй бичил биетийг хэлнэ.
Микро организмийг дараах төрөлд ангилдаг.
  • Прокариот (эсийн бөөмгүй, харин бөөмөнцөртэй)  - бактери
  • Эукариот   (эсийн бөөмтэй) - мөөг, мөөгөнцөр,замаг, протозоа гэх мэт
  • Вирус

Эукариот болон Прокариотын ялгаа

Прокариот
Эукариот
Эсийн хэмжээ
1-10 µm
10-100 µm
ДНК-ийн бүтэц
Хосоороо мушгирсан цагираг хэлбэрийн
Хосоороо мушгирсан шулуун хэлбэрийн
Бөөмийн мембран
байхгүй
байна
Нэг эст\Олон эст
Нэг эст
Нэг болон эст аль аль нь байна
Митохондри\ Эндоплазмын торлог орших эсэх
байхгүй
байна
Гольджийн аппарат орших эсэх
байхгүй
байна