Monday, January 26, 2015

Хичээл №1: Микробиологийн үндсэн ойлголт

Микро организм
  Микро биет буюу микро организм гэж хүний нүдээр бүтцийг нь тодорхойлох боломжгүй бичил биетийг хэлнэ.
Микро организмийг дараах төрөлд ангилдаг.
  • Прокариот (эсийн бөөмгүй, харин бөөмөнцөртэй)  - бактери
  • Эукариот   (эсийн бөөмтэй) - мөөг, мөөгөнцөр,замаг, протозоа гэх мэт
  • Вирус

Эукариот болон Прокариотын ялгаа

Прокариот
Эукариот
Эсийн хэмжээ
1-10 µm
10-100 µm
ДНК-ийн бүтэц
Хосоороо мушгирсан цагираг хэлбэрийн
Хосоороо мушгирсан шулуун хэлбэрийн
Бөөмийн мембран
байхгүй
байна
Нэг эст\Олон эст
Нэг эст
Нэг болон эст аль аль нь байна
Митохондри\ Эндоплазмын торлог орших эсэх
байхгүй
байна
Гольджийн аппарат орших эсэх
байхгүй
байна


        



No comments:

Post a Comment