Sunday, March 8, 2015

Альберт Эйнштэйн

1879 оны гуравдугаар сарын 14ний өдөр Германы Улм хотноо Хэрман Эйнштэйний хүү болон мэндэлсэн түүнийг эрийн цээнд хүрээд хорвоо ертөнцийг орвонгоор нь эргүүлэх агуу нээлт хийнэ гэж таамаглах хүн байхгүй байсан гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Түүний бага нас бусад хүүхдүүдийн адил өнгөрсөн ч ахлах ангидаа сургуулиасаа хөөгдөж байжээ.  Энэ тухай бид хоорондоо Эйнштэйн, Стивжобс зэрэг алдарт хүмүүс сургуулиасаа хөөгдсөн ч дэлхийг өөрчилсөн, харин бид нар сургуулиасаа гарвал хог дээр хорин гурав үсрэнэ гэж хошигноцгоодог билээ.
 Түүний нээлтүүдээс цухас дурдвал хамгийн алдартай хоёр нээлт нь фотоэффектийн хууль болон харьцангуйн онол. Ялангуяа  харьцангуйн онол гэж хэлэхэд л Эйнштэйн санаанд нь буудаг хүн олон бий.
 Фотоэффектийн хууль нь товчхондоо ямар нэгэн метал биет дээр гэрлийн долгион тусгавал тухайн метал биетээс электрон сугаран гарах үзэгдэл. 

Тусгаж буй гэрлийн долгионы эрчим буюу энэрги их байх тусмаа сугаран гарах электроны энерги их байна. Харин тухайн металаасаа хамаараад тодорхой заагийн энергиэс бага энэргитэй гэрлийн долгион тусгавал электрон сугаран гарахгүй.
 Харьцангуй онолын хувьд гэвэл хурднаас хамаараад биеийн массын өөрчлөлт болон цаг хугацааны удаашралын тухай онол. 

Хурд ихсэж гэрлийн хурд руу дөхөх тусам тухайн биеийн масс ихсэн цаг хугацаа удааширч байдаг ба ямар ч бие яаж ч хурдалсан хурдны хэмжээ гэрлийн хурднаас их байх боломжгүй. Зүгээр хурдаа нэмэх төдийд массаа нэмээд цаг хугацааг удаашруулна гэж төсөөлөхөд төвөгтэй. Ойлгоход маш  ээдрээтэй онол. Бидэнд бидний биеийн масс, цаг хугацааны өөрчлөлт мэдэгддэггүй шалтгаан нь бидний алхаж явж байгаа  хурд, дэлхийн эргэх хурд нь гэлийн хурдтай харьцуулахад маш бага, ер нь хурдгүй гэж хэлж болохоор өчүүхэн бага болохоор бидний массын өөрчлөлт цаг хугацааны удаашрал нь бидэнд огт мэдэгддэггүй байна. Харьцангуй онолын цаг хугацааны  талаар Эйнштэйн шинжлэх ухаанаас хол хөндий хүмүүст тайлбарлахдаа "Сайхан бүсгүйн дэргэд нэг цаг болоход нэг минут болсон мэт санагдна, халуун буцалж буй усанд хуруугаа дүрээд нэг минут болоход нэг цаг болсон мэт санагдна. Энэ бол харьцангуй онол" гэсэн байдаг.
 Үүнээс гадна хар нүхний онол, эйнштэйний тэгшитгэл зэрэг хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой олон олон гайхалтай нээлтүүдийг сургуулиасаа хөөгдөж байсан тэр хүү анх олж нээж байжээ.

No comments:

Post a Comment